2011-02-17 - Хөдөө нутаг
Дууны үг Нутаг, ус Хөдөө нутаг сайхан Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх Алсын анирхан уулс дундаа Агаарын ариухан хөдөө юм аа хө Ажил хийж амьдран суумаар Ай даа сайхан нутаг юм даа хө Цэлмэг тэнгэрийн одод тоолон Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө Цэвэрхэн охид нь хань болмоор Цэнгүүн сайхан нутаг юм даа хө Хүний санаа ариухан цагаан Хүрээлж угтсан хөдөө юм аа хө Хүчин зүтгэж бүл нэммээр Хөгжүүн сайхан нутаг юм аа хө Уулс, үүлс гүнд нь туссан Усны тунгалаг хөдөө юм аа хө Урт насалж удаан жаргамаар Урамтай сайхан нутаг юм даа хө
