Боловсролд

2011-02-17 - Гүзээлзгэнэ

Ангилал: эх орон


Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлх хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг. Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн. Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолныдуршилсайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 6 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax